Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2022 оны 4-р сарын 3 дугаар арав хоногийн цаг агаарын байдал, хөдөө аж ахуйд хэрхэн нөлөөлсөн тухай тойм
2022 оны 4-р сарын 3 дугаар арав хоногийн цаг агаарын байдал, хөдөө аж ахуйд хэрхэн нөлөөлсөн тухай тойм
2022-05-01 Есөнбулаг сум
10 хоногийн тойм бичвэр: Говь-Алтай аймгийн нутгаар 2022 оны 4-р сарын гуравдугаар арав хоногийн байдлаар агаарын дундаж температур Алтайн өвөр говь болон нутгийн өмнөд хэсгээр 2.3-11.4 градус дулаан, нутгийн хойт хэсэг болон Хүйс, Шарга, Халиуны хоолойгоор 7.7-12.2 градус дулаан байлаа. Агаарын хамгийн их температур Шаргад 23, Алтай, Баянтооройд 21, Бигэр, Халиунд 20, Хөхморьтод 18, Дарив, Жаргалан, Тайшир, Төгрөгт 17 градус дулаан, бусад сумуудад 12-16 градус дулаан байлаа.
Агаарын хамгийн бага температур Чандманьд -12, Баян-Уул, Тонхилд -11, Есөнбулагт -10, Даривт 9, Бугат, Гуулин, Цогт, Дэлгэрт -8 градус хүйтэн байлаа.
Хөрсний гадаргын дундаж температур Хүйс, Шарга, Бигэрийн говь хоолой, Алтайн өвөр говиор 13-17 градус дулаан, бусад нутгаар 2-11 градус дулаан байлаа. Хөрсний гадаргын хамгийн их температур Алтай, Тооройд 50, Даривт 45, Бугатад 44, Хөхморьт, Баян-Уул, Бигэрт 43, Тонхил, Шаргад 42, бусад нутгаар 35-39 градус дулаан байлаа. Хөрсний гадаргын хамгийн бага температур Чандмань, Гуулинд -14, Тонхил, Цогтод -12, Хөхморьт, Баян-Уулд -11, Есөнбулаг, Даривт -10, бусад нутгаар 0-7 градус хүйтэн байлаа.
Хур тунадасны хувьд энэ арав хоногт ихэнх нутгийг хамарсан ба Есөнбулагт 14.0, Тайширт 3.1 мм, Баян-Уулд 2.4 мм, Гуулинд 2.0 мм, Дэлгэрт 1.9 мм, , Алтайд 1.8 мм, Эрдэнэд 1.2 мм, Цогтод 1.1 мм, Бигэрт 1.0 мм, Жаргаланд 0.9 мм, Тонхилд 0.8 мм, Халиун, Чандманьд 0.7 мм, Бугатад 0.5 мм, Хөхморьт, Төгрөгт 0.4 мм, Цээл, Даривт 0.0 мм хур тунадас орсон байна. Харин Тоорой тосгон, Шаргад хур тунадас ороогүй байна.
Салхины хамгийн их хурд Бугатад 32 м/с, Төгрөгт 30 м/с, Шаргад 28 м/с, Тоорой, Есөнбулагт 25 м/с, Хөхморьт, Бигэр, Дарив, Жаргалан, Чандмань, Эрдэнэ смуудад 20 м/с, бусад сумуудад 14-18 м/с хүрч шороон болон цасан шуурга шуурсан байна. Нийт нутгаар 10 м/с-ээс дээш салхитай өдрийн тоо 1-10 өдөр байлаа.
Малын усан хангамж: Малын усан хангамж дунд зэрэг.
Малын тарга хүч: Малын тарга хүч дунд зэрэг байна.
Ургамлын мэдээ: Говь-Алтай аймгийн ихэнх сумуудад бэлчээрийн ургамлын ажиглалтын талбайд ургамал цухуйлтын үе шат эхэлж байна. Харин Бугат, Дэлгэр, Жаргалан, Тайшир, Цогт, Цээл, Чандмань, Эрдэнэ сумуудад ургамал цухуйгаагүй байна.
Хянасан: Цаг уурын хэлтсийн дарга / Т.Дэлгэрмаа /
Тойм бичсэн: ХААЦУ хариуцсан ерөнхий технологич ᠮᠡᠰᠢᠭᠳᠣᠷᠵᠢ ᠶᠢᠨ ᠭᠦᠨᠪᠢᠯᠢᠭ / М.Гүнбилэг /